2012-04-07
Сайхан муухай мэргэжил гэж байхгүй. Зөв, буруу сонголт л гэж бий
Сайхан муухай мэргэжил гэж байхгүй. Зөв, буруу сонголт л гэж бий
     Зарим хүний хувьд мэргэжлээ олох нь амархан байж болно. Амархан мэт сонголтын цаана ирээдүйн алдаа оноо,  амжилт бүтэлгүйтэл нуугдаж байдаг. мэргэжил бол үүрдийн хань. Хүний амьдар мөнх биш учраас ир ирсн бүхэн буцдаг жамтай. Аав ээх 8 ах дүү найз нөхөд бүгд л энэ замыг тойрохгүй. Харин мэргэжлийн ур чадвар цаг ямагт дэргэд байна. Хэзээ ч танаас урвахгүй, бас хэнд ч булаалгахгүй. Хүн идэвхтэй амьдралынхаа 40 орчин жилийг ажлын байранд өнгөрүүлдэг гэнэ. Энэ бүх хугацаанд л мэргэжлийн чадвар л хүнийг ажилтай, орлоготой байлгана. Сүүлийн үед зөв, буруу, эрэлттэй, хоцрогдсон, сайхан, муухай мэргэжлийн талаар ярих болж. Зөв буруу мэргэжил гэж байхгү. Гол нь зөв, буруу ойлголт гэж бий. Хувийн онцлог хүсэл сонирхол, ур чадварт нийцэснийг сонгож чадвал ямар ч мэргэжил зөв, сайхан. Зөв сонголт хийхийн тулд хийхийн тулд хэд хэдэн алхмыг тооцох хэрэгтэй.
  1. Хүсэл сонирхол, төрмөл онцлогоо үл харгалзан зөвхөн цалин өндөртэй мэргэжил хөөх нь том алдаа. хүний ажил үйлс амжилт бүтээл мөнгө дагуулдаг болохоос ажил амьдралаа мөнгөөр удирдуулж болохгүй. Өөрийгөө зөв олж, тохирсон мэргэжлээ сонгож чадвал бусад бүх зүйл олдоно. 
  2. Мэргэжлээ сонгохоос өмнө сургуулиа сонгох нь зөв хандлага биш. Зарим хүүхэд гадаадад л сурвал ямар ч мэргэжил яахав, эсвэл МУИС-д л орвол боллоо гэж боддог. Сурах сургуулиа шинж сонгох буруу биш ч, нэн түрүүнд эзэмших мэргэжилдээ анхаарах нь чухал. Уг нь мэргэжлээ сонгоод дараа нь тэр чиглэлээр бэлтгэдэг сургуулиудыг харьцуулж судлах шаардлагатай.
       Дэлхий дахинд 7000 төрлийн ажил мэрэгжил байдаг. Гэтэл Монголд залуус 50 гаруйхан мэргэжлээс л сонголтоо хийдэг. Эзэмших гэж буй мэргэжлийнхээ өсөлтийг эхлээд судлах хэрэгтэй. Өсөлт гэдэгт тухайн мэргэжилтлний сарын дундаж цалин, эрэлт хэрэгцээ, ажлын байрны аюулгүй байдал, өсч дэвших боломж, ажлын байрны стресс зэргийг авч үздэг. Зарим улс жил бүр өндөр өсөлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг албан ёсоор гаргадаг. АНУ-ын Үндэсний статистикийн хорооноос жил бүр "өсөлттэй" болон "илүүдэл" мэргэжлүүдийн жагсаалт гаргадаг. Жагсаалтыг харж байгаад хүүхдүүд мэргэжлээ сонгох жишээтэй. Гэтэл энэ манайд таамаглал төдий. Энэ салбар гарцаагүй хөгжих учиртай. Энэ  нь ажлын байрны төлөө биш , тухайн салбартаа амжилт гаргах гэж л их дээд8 сургуульд суралцах хэрэгтэй шүү дээ.
     Хүн мэргэжлийг биш, мэргэжил хүнийг голдог. Хүний амжилт мэргэжлийн болон хувийн ур чадварын зөв хослолд тулгуурлана. Хувь хүнийхээ онцлогт тохирсон мэргэжил эзэмшвэл түүндээ илүү татагддаг. Хийж буй ажилдаа татагдах тусам амжилт гаргах магадлал нэмэгдэнэ. Амжиот гаргах тусам мэргэжлийнхээ сайн сайханыг илүү мэдэрдэг. Тухайн мэргэжил эрэлттэй байлаа ч тухайн хүүхдийн хувийн онцлогт таарахгүй бол түүнээс амжилт нэхэх хэцүү. Хий дэмий цаг үрсэгн хэрэг болно. Оросын эрдэмтэн Е.К.Климов хүнийг сэтгэл зүйн хувьд хэд хэдэн бүлэгт хуваасан. "Хүн байгаль", "Хүн-хүн", "Хүн-техник", "Хүн -уран сайхны дүр" гэсэн ангиллын алинд багтахыг таьж мэдвэл ямар чиглэлээр суралцахаа шийдэж болх юм. Жишээ нь сэтгэл зүйч бол Хүн -тэмэгт ангилхлд багтдаг. Энэ чиглэлээр суралцах хүүхэд бол харилцааны ур чадвараас гадна аливааг тэмэгт ашиглан сайн илэрхийлж чаддаг байх ёстой. Үүнээс гадна ямар ч мэргэжил сэтгэл зүй болоод физиологийн шалгуур. Тухайн хүн мэргэжилдээ тохирох байдлыг ерөнхийд нь бүрэн тохирохгүй, харьцангуй тохирохгуй гэдэг нь хүний сэтгэц8 физиологид хатуу шаардлага тавьдаг8 тусгай сонгогдсон хүн хийх ёстой мэргэжил. Жишээ нь сансрын нисгэгч, балетчин гэх мэт. Харин харьцангуй тохирохгуй нь эрүүл хүн хийж гүйцэтгэж чадах мэргэжил.
     Ямар нэгэн чиглэлээр суралцах, чин хүсэл тэмүүлэл дангаараа хангалтгүй. Хүсэл тэмүүллийг бодит болгоход хүний сэтгэл зүйн онцлогоос гадна ур чадвар нөлөөлдөг. Ур чадвар нь авьяас билэг, оюуны чадвар, мэдлэг, туршлагын нийлбэр. Олон зүйлийн нийлбэр ч энэ шатанд төрмөл өгөгдөл буюу оюуны үндсэн долоон чадварыг нь илрүүлхийг хичээх хэрэгтэй . АНУ-ын сэтгэл зүйчид Ховард Гарднер 1983 онд "frame of mind" номд "хэл яриа" "математик логик" , дүрслэл "орон зай" ,"хөгжим" ," бие" ," хөдөлгөөн" ," харилцаа" , "өөрийгөө танин мэдэхүйн" оюун ухаан гэсэн ангиллыг санал болгосон бөгөөд одоо ихэнх сургуулиуд уг загварыг хүлээн зөвшөөрч байна . Энэн загвараас авь нь илүү хөгжсөн бэ гэдгийг мөн мэргэжлийн тестүүдээр , эсвэл өнөөг хүртэл бв хичээлдээ амжилт гараж буйг ажиглах маягаар гаргаж болно . Тооны хичээлд огт амжилт гаргадаггүй хүүхэд санхүү , эдийн засгийн чиглэлээр суралцахад төвөгтэй . Урлагийн од болж гялалзахыг хичнээн хүссэн ч хөгжмийн ур чадвар нь хөгжихгүй бол яах вэ гэх зайллшгүй зүйлсийг энэ шатанд тооцоол . Аль ч ур чадвар хөгжөөгүй , бас давамгайлдгийг нь мэдвэл ямар мэргэжил таарахыг түвэгггүй хэлж болно .

Бичсэн: undra | цаг: 23:14 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax