2012-05-07
Сурагчдын эзэмших шаардлагатай 13 чадвар
Сурагчдын эзэмших шаардлагатай 13 чадвар

     Дэлхий дахин хөгжиж өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм, зах зээлийн тогтолцоо диплломыг биш ур чадвар, бүтээмжийг илүүд үзэх болжээ. бид энэ өрсөлдөөнт нийгэмд эзэмшсэн ур чадвараараа өрсөлдөх болоод байна. байгууллага бүр ажилтан авахдаа ур чадварыг нь илүүд үзэж шалгаруулж авдаг болжээ.

          Үүнд:
  1. Багаар ажиллах чадвартай
  2. Харилцааны өндөр соёлтой байх
  3. Тооцоо судалгаа хийх , дүгнэлт, харьцуулалт хийх чадвар
  4. Удирдан , зохион байгуулах ур чадвартай
  5. Өндөр хариуцлагатай , хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх
  6. Бичгийн харилцаа буюу албан бичиг найруулах, бичгээр тайлагнах, үндэслэл дэвшүүлэх чадвар
  7. Хүмүүст нөлөөлөх
  8. Мэдээллийн чадвар буюу хэрэгтэй мэдээллээ олж цуглуулах, мэдээллийг цэгцлэж боловсруулах чадвар (компьютер ашиглах чадвар)
  9. Статистик, хүснэгт, график гэх мэт тоон аргуулыг хэрэглэх чадвар
  10. Зөв асуулт тавих, асуултад зөв хариулдаг байх чадвар
  11. Асуудлыг шийдвэр гаргах чадвар
  12. Гоо зүйн боловсрол
  13. Илтгэх урлаг
     Тэгвэл сургуульд заадаггүй эдгээр чадваруудыг  яаж эзэмших вэ? гэдэг асуулт тавигдаж байна. мэдээж сургуульд заахгүй учираас та бие  даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай үүний тулд:
  • Дээрх чиглэлийн ном унших
  • Иинтернэтээс мэдээлэл хайж туршлага судлах
  • Дээрх чиглэлийн албан бус сургалтандхамрагдах
  • Клуб, дугуйлан оюутны байгууллагад ажиллах
  • Нийгмийн идэвхитэй байх
  • Эрдэм шинжилгээний ажил бие даан хийх
     Гэх мэт олон аргаар аарийн ур чадвараа хөгжүүлж болно. Хамгийн гол нь та сэтгэл гаргах хэрэгтэй та өөрийн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болгохын тулд яг одооноос эхлэхийг зөвлөж байна. Тэгэхгүй бол оюутан цаг  хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд та өөртөө харамсах болно.

Иймээс бид хичээх хэрэгтэй танд амжилт хүсье.

Бичсэн: undra | цаг: 22:31 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax